Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Хувь хүний санхүү” хичээлийг Их, дээд сургуулиудад нэвтрүүлэх боломжтой боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2015 оны аравдугаар сарын 7-ны өдрийн Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Зохион байгуулагчдын зүгээс залуу үед санхүүгийн мэдлэг олгох чиглэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх Их, дээд сургуулийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй тусгуулах зорилго тавьжээ. Тиймээс сурах бичиг, дасгал ажлын номыг МУИС-ийн Бизнесийн сургууль, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар хамтран боловсруулсан байна.

Уг хичээлийг нэвтрүүлэх хүсэлтэй Их, дээд сургуулиуд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвд буюу 312939 утсаар холбогдох боломжтой аж.