Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Атилла хааны залгамжлагчид өнөөг хүртэл алтан наранд залбирдаг"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Го.Аким гуай Унгар улсад саяхан "Атилла хааны залгамжлагчид өнөөг хүртэл алтан наранд залбирдаг" хэмээх бүтээлэээ хэвлүүлжээ.

Го.Аким гуай Унгар болон Румыньд зорчсон аялалын тухай бүтээлдээ Хүннү гүрний үе болоод Монгол Улс, Унгар улсын уламжлалыг харьцуулан харуулжээ.

Уг бүтээлийг Унгарчууд нэлээд сонирхож байгаа бөгөөд олны хүртээл болсноос хоёрхон долоо хоногийн дараа 300 гаруй ширхэг зарагдсан байна.

Монгол болон Унгарчууд түүхэн цаг үеийн хувьд нягт холбоотой ард түмэн бөгөөд даруй тавдугаар зууны тэртээ баруун зүгт нүүдэллэсэн Хүннүчүүдийн хаан Атилла Европ дахиныг байлдан дагуулж байсан хэмээн түүхэн судар бичигт тэмдэглэгдсэн байдаг билээ.

Номын хавтасны зургийг Унгар улсад ажиллаж буй нэрт монгол зураач П.Батмягмар зуржээ.