Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-аар хамгийн өндөр оноо авсан 10 сургуулийг “САНТ” тэргүүллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн хавар сурагчид Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгч хүссэн их сургуульдаа элсэн ордог. Энэ нь сурагч бүрийн ТОМ ЗОРИЛГО байдаг билээ. 2016 онд манай улсын 450 сургуулийн 35,983 сурагч тус шалгалтыг өгсөн байна.

Бид энэ удаа улсын хэмжээнд сурагчдаа хамгийн сайн СУРГАСАН буюу ЭЕШ-ын дунджаар тэргүүлсэн бүрэн дунд сургуулиудын талаарх мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Боловсролын Үнэлгээний Төвийн тайлангаас тооцож үзэхэд энэ жил ЭЕШ-ын дундаж оноогоор Сүхбаатар дүүргийн “Сант” сургууль тэргүүлжээ. Харин хоёрдугаар байрт “Орчлон”, гуравдугаар байрт “Шинэ эхлэл” сургууль оржээ.

Сургууль м/х м/х бичи мат а/х физ хими био г/з нтм түүх орос Нийт Дундаж  
Сант 617 614 710 676 723 651 676 678 625 - 693 6663 666.3 1
Орчлон - 574 596 732 767 670 688 - 594 - 630 5251 656.375 2
Шинэ эхлэл ЛС 625 591 713 689 620 655 620 613 592 598 702 7018 638 3
УББДС 589 596 630 640 659 629 638 701 652 - - 5734 637.1111111 4
11 -р сургууль 708 582 696 621 662 627 615 554 599 608 693 6965 633.1818182 5

“Сант” сургуулийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд ЭЕШ-ын дундаж оноогоор тасралтгүй тэргүүлсэн байна. 

Тус сургуулийн хувьд сурагчдын 80 гаруй хувь нь өгдөг математик, физикийн хичээлээр авсан дундаж оноо нь 716.5 байгаа нь бусад сургуулиас тасархай үзүүлэлт байна. Мөн бусад хичээлүүдээрээ ч эхний арван байрнаас буугаагүй нь харагдлаа.

Улсын хэмжээнд тэргүүлсэн 25 сургуулийн эхний тав нь Улаанбаатар хотод байрлаж байгаа бол Ховд аймгийн “Прогресс” сургууль орон нутгаас тэргүүлжээ. Мөн Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн сургуулиуд дээгүүр жагсжээ.

/ЖИЧ: ЖИЛД 20-ИОС ДЭЭШ ТӨГСӨГЧТЭЙ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ БОЛНО/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.