Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Сант” сургуулийн сурагчид Монгол хэл бичгийн олимпиадын АВАРГА боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

...Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайха
н.../Б.Ренчин/

Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохион байгуулагдсан Монгол хэл бичгийн олимпиадын дүн өчигдөр гарч, амжилттай оролцсон сурагчид шагналаа гардаж авлаа. Нийлбэр дүнгээр ерөнхий боловсролын “Сант” сургууль тэргүүлж, 11 дүгээр сургууль удаалав.

Тус олимпиадыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль өөрийн байрандаа зохион байгуулж, “Хэл Иргэншилийн дээд сургууль"-иас ивээн тэтгэж оролцсон байна. Тэргүүн байр эзэлсэн “Сант” сургуулийн баг сурагчид хоёр алт, дөрвөн мөнгөн медаль, хоёр тусгай байрын шагнал хүртжээ. 

Сүхбаатар дүүргийн Монгол хэлбичгийн олимпиадад БАЙР ЭЗЭЛСЭН СУРАГЧДЫН НЭРС:

VI анги- М.Уянга алтан медаль /Гёте/, Н.Билгүүндарь мөнгөн медаль /Үй Цай/, Н.Ариун-Учрал хүрэл медаль /11 дүгээр сургууль/,

VII анги- А.Азбилэг алтан медаль /Шинэ үе/, Б.Цэрэнпунсалмаа мөнгөн медаль /Хобби/, С.Айтолкын хүрэл медаль /1 дүгээр сургууль/,

VIII анги- С.Жаргалсан алтан медаль /11 дүгээр сургууль/, Ч.Энхсолонго мөнгөн медаль /11 дүгээр сургууль/, Н.Содбилэг хүрэл медаль /Хобби/,

IX анги- Г.Цэнгүүн алтан медаль /2 дугаар сургууль/, Г.Маралгуа мөнгөн медаль /Сант/, Т.Алтанзул хүрэл медаль /16 дугаар сургууль/,

X анги- М.Намуун алтан медаль /Сант/, О.Есүгэн мөнгөн медаль /Сант/, Б.Анужин хүрэл медаль /МУИС-БЭЛАС/,

XI анги- Г.Номин алтан медаль /Гёте/, Г.Нямцэцэн мөнгөн медаль /Сант/, Г.Хонгорзул хүрэл медаль /11 дүгээр сургууль/,

XII анги- Г.Ану-Үжин алтан медаль /Сант/, Т.Намуун мөнгөн медаль /Сант/, Г.Сондроо хүрэл медаль /ӨЗБЛАС/

Н.Бат-Энх: Сурагчдын чадвар жил ирэх тусам сайжирч байна
 

Дүүргийн олимпиадыг зохион байгуулсан 16 дугаар сургуулийн сургалтын менежер Н.Бат-Энх олимпиадын талаарЭнэхүү олимпиадад дүүргийн 26 сургуулийн 440 гаруй сурагч оролцож өөрсдийн эрдэм оюун, мэдлэг чадвараа сорилоо.

Өмнөх жилтэй харьцуулахад анги тус бүрт хүүхдүүдийн чадвар ахисан байгаа нь харагдаж байна. Хүүхдүүдэд эх хэлний суурь чадвар олгох нь чухал.

Учир нь төрөлх хэлээ сайн сурч байж бусад хэлээ сурах чадвар илүү хөгждөг. Тиймээс сурагчид хамгийн түрүүнд Монгол хэлээ маш сайн сурсан байх ёстой” гэв.

Амжилттай оролцсон зарим сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Мөнгөн медаль хүртсэн “Сант” сургуулийн XII дугаар ангийн сурагч Т.Намуун “Би багаасаа Монгол хэлний хичээлдээ сонирхолтой байсан. Сургууль дээрээ бид сонирхсон хичээлээ гүнзгийрүүлэн судалдаг.

Мөн манай сургууль Монгол хэлнээс гадна гадаад хэлийг сайн сургахад анхаардаг. Тиймээс гадаадад сурахаар явж буй төгсөгчдийн ихэнх нь англи болон монгол хэлэндээ хоёуланд нь сайн байдаг.

Цаашид би хотын олимпиад болон улсын олимпиадад амжилт үзүүлэхийг хүсэж байна. Намайг олимпиадад бэлдсэн Я.Янжиндулам багшдаа баярлалаа” гэв.

 

Хүрэл медаль хүртсэн 16 дугаар сургуулийн IX ангийн сурагч Т.Алтанзул “Манай эмээ Монгол хэл бичгийн багш. Тиймээс би багаасаа Монгол хэлбичигээ гүнзгийрүүлэн сурсан. Мөн Монгол хэл бичгийн Сүрэнхорлоо багш маань хичээлээ их сайхан заадаг хүн.

Олимпиадын даалгаврууд тийм ч хүнд санагдаагүй ч өөрийнхөө хүссэн хэмжээнд гүйцэтгэж чадаагүй гэж өөрийгөө бодож байна. Гэхдээ гуравдугаар байранд орсон болохоор их баяртай байгаа” гэв.

Монгол хэл нь бидний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс болдог билээ. Тиймээс ч БСШУЯ-наас Монгол хэл бичгийн хичээлийг бүх сурагчдад чанартай сургаж, эзэмшүүлэх бодлого баримталдаг. Энэ үед сурагчид эх хэлнийхээ олимпиадад ИДЭВХТЭЙ, АМЖИЛТТАЙ оролцсон нь сайшаалтай юм.

ГЭРЭЛ ЗУРГУУД: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Гэрэл зургийг Г.Өнөболд /MPA.mn/

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.