Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Өвлийн зусланд ном уншицгаая-2017” төсөл хэрэгжүүллээ

ikon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Боловсрол Сургалтын Хүрээлэн ТББ, Сидней Ротари болон Улаанбаатар Ротари клуб нийслэлийн 37-р сургуультай хамтран “Өвлийн зусланд ном уншицгаая-2017” төсөл хэрэгжүүллээ. 

Тус сургуулийн 2Д ангийн 40 хүүхэд тус төсөлд хамрагдсан бөгөөд уг төслийн зорилго нь хүүхдүүдийг багаас нь ном унших сонирхолтой болгох, номтой нөхөрлөх юм.

Төслийн хүрээнд хүүхдүүд Олон улсын Найрамдал зусланд 5 хоног амарч, ном уншиж, номын талаар ярилцаж, ном бүтээх дасгал хийлээ. 

Боловсрол сургалтын хүрээлэн  уг төслийг 2009 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнө нь сурагчдын зуны амралтаар зохион байгуулж байсан бол энэ жил анх удаа өвлийн улиралд хүүхдүүдийг утаагүй, цэнгэг агаарт амруулахын зэрэгцээ номтой нөхөрлөх боломжийг олгосон байна. 

 

Уг төслийн хаалтын ажиллагаа 1-р сарын 18-ны өдөр болж, хүүхдүүд зуслан дээр сурсан зүйлсээ эцэг эх, зочдод тайлагналаа. Тус төсөлд хамрагдсан хүүхдүүд цүнхтэй ном бэлгэнд авсан юм. Хүүхдүүд номоо хэрхэн уншиж, унших чадвар нь хэр сайжирсныг эргэж мониторинг хийх юм байна.