Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар Д.Одхүү томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томиллоо.
 
Доржийн Одхүүг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилсон бөгөөд Шүүхийн тамгын газрын дарга Д.Болороос өчигдөр ажлаа хүлээн авлаа.

Ажил хүлээлцэх комиссыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар ахалж 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хүлээлцэх ажлыг зохион байгууллаа.

Шинээр томилогдсон тамгын газрын дарга Д.Одхүү нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд Мэргэжлийн хяналтын газарт ахлах мэргэжилтэн, Шүүхийн ерөнхий зөвлөлд ахлах референт, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм.
 
 Ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагч Н.Ганбаатар шинээр томиогдсон тамгын газрын даргыг танилцуулаад төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй үйлсэд өндөр амжилт хүслээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.