Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

10:00 цагаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар "Хууль төрөхийн өмнө" сэдэвт хэлэлцүүлэг болно.

ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд /Цэцэг төвийн ард/

11:00 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд

11:00 цагт Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн сэтгүүлчидтэй хийх уулзалт болно.

МҮЭХ-ны 4 давхрын зааланд

11:00 цагаас МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян зохион байгуулна. Аяны нээлт болно.

Худалдаа аж үйлдвэрийн танхимд

11:00 цагаас Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Сонгинохайрхан дүүрэгт 

11:30 цагаас Эрчим хүчний сайд П.Ганхүү Хотын удирдлагуудын хамт Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Агаарын бохирдол, утааны сэдвийн хүрээнд ажиллах юм. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд

12:00 цагт Ерөнхий сайд цахилгаан халаагуур, шинэ технологиудтай танилцана.