Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хааныг харуул нь буудах шахжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Хатан хаан Элизабета

Нэгдсэн Вант Улсын хатан хааны ордныг олон тооны харуул хамгаалж байдаг. Тэгвэл хэд хоногийн өмнө хатан хаан нэг харуулдаа буудуулах шахсан явдал тохиолджээ.

Сүүлийн жилүүдэд 90 настай хатан хаан нойргүйдэх зовлонтой болоод байгаа. Нойр нь хулжсан шөнө хатан хаан Букингэмийн ордны цэцэрлэгт зугаалах явдал үе үе гарах болсон тухай түүний бие хамгаалагч байсан хүн ярьсан байдаг.

Тэгвэл саяхан ордныг хамгаалж байсан харуул шөнө цэцэрлэг дотор нэгэн хүн явахыг харжээ. Шөнийн 03:00 цаг болж байсан тул харуул түүнийг аюултай этгээд гэж үзэн “Хэн бэ?” гэж хашгирсан байна.

Хатан хаан явж байгааг сүүлд таньсан харуул “Эрхэм дээдэс минь, би таныг буудах шахлаа!” хэмээн сандран хэлжээ. Харин хатан хаан бурууг өөртөө хүлээж “Чамд буруу байхгүй. Дараа явахдаа би урьдчилж хэлж байя. Тэгвэл чи намайг буудчихгүй байх” гэсэн байна.

Сүүлийн жилүүдэд хатан хааны ордонд нэвтрэх оролдлого байнга гарах болсон юм. Шинэ жилийн үеэр олны нүдэнд харагдаагүй хатан хааны эрүүл мэнд таагүй байгааг мэдээлж байсан. Зул сарын баяраар болдог ёслолын арга хэмжээнүүдэд тэр ханиад хүрсэн шалтгаанаар оролцоогүй юм.

Тиймээс хатан хааны тухай энэ мэдээ Британичуудын анхаарлыг онцгой татжээ.

 

Эх сурвалж: Independent