Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс нүүрснээс салахын тулд 2020 он хүртэл $360 тэрбумыг сэргээгдэх эрчим хүчинд зарцуулна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид нүүрсний хэрэглээг бууруулж, нар, салхи, ус, газрын гүний зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд их хэмжээний хөрөнгө төлөвлөснөө зарлалаа.

Хятадын Эрчим Хүчний Үндэсний Газрын дэд дарга Ли Янжэ сэргээгдэх эрчим хүчний төсөлд 2020 он хүртэл 2.5 их наяд юань буюу $360 орчим тэрбумыг зарцуулахаар төлөвлөснөө өнөөдөр Пүрэв гарагт мэдээлжээ.

Лигийн мэдэгдэлд “Эхний тооцооллоор 13 дугаар таван жилийн (2016-2020) төлөвлөгөөнд 2.5 их наяд юаний хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хуваарилаад байна” гэсэн байна.

Уг төлөвлөгөөг Эрчим Хүчний Үндэсний Газар болон Хятадын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо хамтран боловсруулжээ.

Нүүрснээс эрчим хүч гаргах арга технологи өргөн хэрэглэгдэж байгаагаас Бээжин зэрэг Хятадын хойд хэсгийн хотуудад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа юм.

 

Эх сурвалж: Sputniknews