Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Германы эмч нар бэртэж гэмтэхгүйн тулд оцон шувуу шиг алхахыг иргэдэд зөвлөжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Германд агаарын хэм огцом буурч, хүйтрэх тул тус улсын гэмтлийн эмч нар иргэдээ халтиргаатай зам дээр хэрхэн зөв алхахыг зөвлөсөн байна.

Тэдний зааснаар хүмүүс оцон шувуу шиг алхвал аюулгүй гэнэ. Өөрөөр хэлбэл биеэ урагшаа түрж, хүндийн төвөө урд хөлөн дээрээ төвлөрүүлж алхвал мөстсөн зам дээр халтирч унах магадлал буурах ажээ.

Уг зөвлөгөөг Германы Гэмтлийн Эмч нарын Нийгэмлэгийн вэб сайтад дүрсжүүлэн нийтэлсэн байна.

 

Энгийн үед хүн алхахдаа биеийн жингээ хоёр хөлөндөө тэгш хуваарилдаг. Энэ тохиолдолд хүн халтиргаатай зам дээр тэнцвэрээ алдаж унах магадлал нэмэгддэг гэнэ.

2014 онд Берлинд хэвийн хэмжээнээс хүйтрэх үед хотын захиргаа замуудад элс асгах арга хэмжээ аваагүйн улмаас олон хүн унаж бэртэж байсан юм.

Үүнээс сургамж авсан Германчууд ирэх Бямба гарагт эхлэх хүйтрэлтэнд ингэж бэлдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian