Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

105 настай Франц дугуйчин түүхэнд нэрээ үлдээлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Роберт Маршанд

Өчигдөр буюу Лхагва гарагт 105 настай Франц эр Роберт Маршанд дугуйгаар нэг цагийн хугацаанд 22.528 км зам туулан түүхэнд нэрээ үлдээлээ.

Парисын ойролцоох Сэн- Квэнтин-эн-Ивелин дугуйн зам дээр болсон энэ үйл явдлыг олон хөгжөөн дэмжигч үзэж, өндөр настай дугуйчинд баяр хүргэжээ.

Гэхдээ Маршанд 100-аас дээш настнуудын дээд амжилтыг 2014 онд тогтоосныгоо эвдэж чадаагүй байна. 2014 онд тэр 102 настайдаа нэг цагт 26.927 км зам туулсан юм.

 

Эх сурвалж: Japan Times