Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тав дахь Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ санал асуулгын ДҮН гарлаа

Б.Ану
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ онд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох Төрийн тэргүүний долоо дахь удаагийн сонгууль болно. 

Холбогдох хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн жил гарсан учраас элдэв чансаа тогтоох санал асуулга явуулахгүй байх ёстой. 

Тиймээс ч бид 2016 оны арванхоёрдугаар сарын 12-31-ны хооронд тав дахь Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ асуулга явууллаа. 

Санал асуулгад гурван намд давхардсан тоогоор 12,418 хүн санал өгчээ. 

График 1, МАН-ын санал:

 

МАН-д гэхэд 5,951 хүн санал өгснөөс М.Энхболдод хамгийн их буюу нийт 2,430 хүн санал өгчээ. Энэ нь МАН-д өгсөн нийт саналын 40.8 хувь юм. 

Харин түүний араас Ц.Нямдорж 37.5 хувь буюу 2,233 хүн санал авчээ. 


График 2, АН-ын санал:

АН-д нийт 6,142 хүн санал өгснөөс хамгийн их санал авсан нь Р.Амаржаргал байв.

Тэрбээр нийт 47.6 хувийн буюу 2,922 саналыг авчээ. Харин түүний араас Н.Алтанхуяг 34.3 хувийн санал авснаар хоёрт оржээ. 


График 3, МАХН-д өгсөн санал асуулгын үр дүн:

УИХ-д суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гурав дахь нам бол МАХН. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ гэсэн асуулгад нийт 3,025 хүн санал өгч Н.Энхбаяр 2,165 санал буюу 71.6 хувийн саналаар тэргүүлжээ.

Түүний араас Н.Удвал 14.9 санал авч хоёрт жагсжээ. 


Санал асуулгыг бүхлээр нь харвал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хамгийн их буюу нийт 2,922 санал авсан бол түүний араас одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 2,430 санал авснаар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийн хоёрт жагсжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.