Уншиж байна ...

ПАРИС 2024: Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпын эрхийн хоёр дахь тэмцээнд оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 2-5-нд Японд болно. 

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний наймд бичигдсэн баг олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Түүнчлэн зохион байгуулагч Япон болон олимп зохион байгуулагч Францын эрэгтэй шигшээ баг, өнгөрсөн жилийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох эрхтэй аж. 

зураг
 
FIBA

Ямар багууд оролцох вэ?

  • Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри
  • Эрэгтэй: Египет, Пуэрто Рико, Монгол, Латви, Литва, Япон, Франц, Бразил

Хэсгийн шат

Эрэгтэй найм, эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь хагас шигшээд шалгарах аж. Улмаар түрүүлсэн нэг баг олимпын эрх авах юм.

Эрэгтэй: А хэсэг

  • Литва (1) 
  • Нидерланд (2)
  • Пуэрто Рико (5)
  • Бразил (8)

Эрэгтэй: Б хэсэг

  • Франц (3)
  • Монгол (4)
  • Япон (6)
  • Египет (7)

Эмэгтэй: А хэсэг

  • Герман (1)
  • Япон (4)
  • Австри (5)
  • Бразил (8)

Эмэгтэй: Б хэсэг

  • Канад (2)
  • Нидерланд (3)
  • Австри (6)
  • Кени (7)

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

зураг
 
FIBA

Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар

Хуваарь

Тавдугаар сарын 3-нд:

Эрэгтэй:

18:45 цагт: Монгол - Япон 

Тавдугаар сарын 4-нд:

Эрэгтэй:

15:40 цагт: Франц - Монгол

19:10 цагт: Монгол - Египет

Тавдугаар сарын 5-нд 

Хасагдах шатны тоглолтууд болно.