Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

LG ELECTRONICS нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг их, дээд сургуулийн оюутнуудад олголоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LG Electronics компани (LG) нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн нэрэмжит 11 дэхь удаагийн сургалтын тэтгэлгийг Зориг сантай хамтран  их дээд сургуулийн оюутнуудад арванхоёрдугаар сарын 26-ны өдөр олголоо.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь бага орлоготой өрхийн сурах хүсэл эрмэлзэлтэй, сурлагаараа тэргүүлдэг боловч амьдралын шаардлагаар сурахын хажуугаар давхар ажил хөдөлмөр эрхэлдэг оюутнуудад олгодог байна. 

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  58  оюутан хамрагдсаныг дуулгахад таатай байна  

1970 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд төрөл бүрийн төсөл, хөтөлбөрийг LG хэрэгжүүлж ирсэн байна.

LG компанийн зорилго бол хэрэглэгчдийг илүү аз жаргалтай байлгах, амьдралыг илүү хялбар болгоход оршдог. Тиймээс тус компанийн үйл ажиллагаанд компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт  бизнесийн тогтвортой өсөлт, стратегийн салшгүй нэг хэсэг нь болсон юм. Тус компани нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж хэрэглэгчдийн амьдралыг илүү аз жаргалтай, илүү сайхан болгохын төлөө жил бүр шинэ төслүүдийг эхлүүлдэг байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.