Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэр дэвшигчдэд эвтэй байхыг уриалан БАГЦАЛСАН ТАВАН СУМ өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр АН-ын даргын төлөө өрсөлдөх таван эрхэмд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсон билээ. Энэ үеэр тус намын дарга З.Энхболд "АН-ын 6-р Их хурлаас анх удаа намын даргыг нийт гишүүдээ сонгохоор болсон. АН бол байнга анхдагч байж ирсэн. Өнөөдөр ч гэсэн намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог хамгийн анхны нам боллоо.

Энэ сунгаа гэдэг юм манай намын түүхэнд сайнаар ч муугаар ч бичигдсэн түүх бий. Сайнаар бичигдсэн жишгийг манай таван нэр дэвшигч цаашид авч явна гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.

Мөн намын даргын сунгаанд нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Н.Алтанхуягт нарт "Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, нэг лидерээ хүлээн зөвшөөрсөн нам болж төлөвших, 2020 оны сонгуулийн амжилт өнөөдрөөс эхэлнэ. Тийм учраас хариуцлагатай байгаарай" хэмээгээд багцалсан таван сумыг гардуулан өгчээ.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.