Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ардчилсан Намын даргад өрсөлдөхөөр үнэмлэхээ авсан ТАВАН эрхмийг танилцуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Нам арванхоёрдугаар сарын 6,7-ны өдөр намын VI Их хурлаа хийж нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Шинэчлэлийн эхлэл болгож АН-ын даргын сонгуулийг эхлүүлж нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулж өглөө.

АН-ын даргад Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар өрсөлдөхөөр үнэмлэхээ авлаа. 

Харин М.Чимэддорж намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээгүй байна.

Намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ санал авч сунгаагаар тодруулах юм.

АН-ын даргад өрсөлдөх таван эрхмийг танилцуулж байна.

 

НОРОВ ОВОГТОЙ АЛТАНХУЯГ - 1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 58 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд МУИС-ийг биофизикч мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд АН-ын ЕНБД. 2004-2006 онд Сангийн яамны сайд. 2008-2012 онд УИХ-ын гишүүн. 2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн шадар сайд. 2012-2016 онд УИХ-ын гишүүн. 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд. 2008-2012 онд АН-ын даргаар ажиллаж байсан.

 

ЖАЛБАСҮРЭН ОВОГТОЙ БАТЗАНДАН -1974 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Унгар улсын Мищкольцын их сургуулийг Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005 онд Унгар улсын Мишкольцын их сургуульд Хууль зүйн ухааны доктор. 2011-2012 онд "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн ТУЗ-ын гишүүн. 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

 

ЛУВСАННЯМ ОВОГТОЙ ГАНТӨМӨР - 1973 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн 43 настай. ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1993-1996 онд Япон улсын Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1996-1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2004, 2016 онд УИХ-ын гишүүн. 2006-2007 онд УИХ-ын Эдийн эасгийн Байнгын хорооны дарга. 2008-2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. 2012-2014 онд Боловсрол Шинжлэх Ухааны сайд. 2014-2016 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдаар ажиллаж байсан.

 

СОДНОМЗУНДУЙ ОВОГТОЙ ЭРДЭНЭ - 1963 онд Улаанбаатар хотод төрсөн 53 настай. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. 1994 онд Отгонтэнгэр Их сургуулийн магистр. 2000 онд Удирдлагын Академийн магистр. 2013 онд Удирдлагын Академийн доктор. 2008 оноос УИХ-ын гишүүн. 2012-2016 онд Хүн Ам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

 

ДОНДОГДОРЖ ОВОГТОЙ ЭРДЭНЭБАТ - 1959 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд терсөн. 57 настай. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуулийг авто инженер мэргэжлээр төгссөн. 2008, 2012 онд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга. 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн дарга. 2014-2016 онд Засгийн Газрын гишүүн, Аж Үйлдвэрийн сайд. 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.


Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжилнэ.

2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалт 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана.

Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй аж. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг