Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

БХБ-ын сайд ипотекийн талаарх мэдээллийг маргааш танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын даргын зөвлөлийн хурал Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаантай давхацсан учир зарим Байнгын хорооны хуралдаан маргааш болтол хойшлов

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар ипотекийн зээлийн талаарх мэдээллийг Барилга, Хот байгуулалтын сайд танилцуулах байв. Өмнө нь буюу өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч салбарын сайд ирээгүй учир хойшлуулаад байсан юм. 

Мөн өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд байсан ирэх онд хувьчлах обьектуудын хувьчлалын талаарх мэдээллийг маргааш сонсох юм байна.  

Түүнчлэн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан офшорын тухай хуулийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах саналыг ажлын хэсгээс гаргав.

Хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зарчмын өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг хуралдах шаардлагатай байгаа. Тиймээс хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Байнгын хорооны гишүүд дэмжсэнээр офшорын хуулийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулав.