Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Санал асуулгад ялагдсан Италийн ерөнхий сайд огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өөрийнхөө албан тушаалаар бооцоо тавьж 1948 оны үндсэн хуулийг шинэчлэхийн төлөө бүх нийтийн санал асуулга явуулсан Италийн ерөнхий сайд Маттео Рензи өнгөрсөн шөнө ялагдсаныхаа дараа огцорч байгаагаа зарлалаа.

“Итали орон сонголтоо хийлээ. Одоо ялсан тал юу хийхээ шийднэ” гээд Рензи “Би ялагдсаныхаа бүх хариуцлагыг хүлээнэ” гэжээ.

Ням гарагт Италичууд парламентынхаа дээд танхимын суудлын тоог эрс бууруулж, ингэснээр Италийн төрийн хүнд суртлыг эрс багасгахыг зөвшөөрөх үгүйгээ шийдсэн юм. Хэрвээ “Тийм” санал дэмжигдвэл ерөнхий сайд Рензи шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх байв. Харин үр дүн эсрэгээр гарч “Үгүй” гэсэн сонголт нийт саналын 60 гаруй хувийг эзэлжээ.

Ингэснээр Рензигийн засгийн газар огцорч, сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон барууны үзэлтэй Таван Од хөдөлгөөнийхөнд засаглалд орох боломж гарч ирж байна.

Рензи “Би ялагдлаа. Би ардчилалд итгэдэг тул өөр зам алга. Миний засгийн газрын ажил энд хүрээд төгсөж байна” гэж хэллээ.

Италийн бүх нийтийн санал асуулгын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: Business Insider