Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад түргэн тусламжийн машин гардуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд

09:00 цагт Номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болно.

Онцгой байдлын ерөнхий газарт

10:00 цагт Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх автомашин гардуулах ажиллагаа болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

10:00 цагт Хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд

11:00 цагт ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж, сүүлийн үеийн мэдээлэл олгох зорилгоор уулзалт зохион байгуулна.

Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд

11:00 цагт "Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд" олон талт хэлэлцүүлэг болно. Монгол банк, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

МЗХ-нд

11:00 цагт БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төвийг байгуулж байна. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болно.

МН мэдээллийн төвд

11:30 цагт Өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан"Малчдадаа туслая" сайн үйлсийн аяныг өрнүүлэх гэж байна. Тус аяны хэвлэлийн талаар мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

14:00 цагт Улаанбаатар хотын худалдааны танхимын хамтын ажиллагааны талаарх уулзалт болно. Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар бизнесийнхэнтэй уулзана.