Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Академич Д.Батсүрэнд өнөөдөр 100 сая төгрөг гардуулна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, Академич Д.Батсүрэн

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгох Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Шагналыг дагалдах 100 сая төгрөгийг өнөөдөр 13:00 цагаас гардуулах юм байна.

Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж  судалж эхэлжээ.

Өмнөх жилүүдэд  академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртсэн юм.