Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухаан, технологийн салбарын 100 сая төгрөгийн шагналыг авах эрхэм тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, Академич Д.Батсүрэн

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр -

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо.

Д.Батсүрэн “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна.

Түүний дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж  судалж эхэлжээ.  

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө.

Өмнөх жилүүдэд  академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ.