Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын буцаан олголтод зориулан 80 ТЭРБУМ төгрөгийг төсөвт суулгажээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ оноос эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасны дагуу албан татвар төлөгчдөд урамшуулал олгож эхлээд байгаа билээ.

Урамшууллыг олгохдоо сугалааны тохирол болон эцсийн хэрэглээнд төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр хуульчилсан юм.

2016 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нийт 151,206 иргэнд 5.5 тэрбум төгрөгийн сугалааны тохирол таарснаас, татварын албанд хүсэлтээ ирүүлж баталгаажуулсан 66,125 иргэний 2.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгуулахаар холбогдох бичилтийг хийсэн байна.

Үүнээс, төрийн сан дээрээс хүлээн авагчийн нэр, данс зөрсөн шалтгаанаар 4,284 иргэний 113.9 сая төгрөгийн гүйлгээ буцаж, нийт 61,841 иргэний 2.5 тэрбум төгрөгийн урамшууллыг гар дээр олгоод байна.

Харин эцсийн хэрэглээнд төлсөн татварын 20 хувийг хуульд заасны дагуу ирэх онд буцаан олгох тул Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нийт 80 орчим тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олголт хэлбэрээр олгохоор тусгажээ.

Татварын буцаан олголтын журамтай ЭНД дарж танилцана уу.

 

Эх сурвалж: Сангийн яам