Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: Түүхий нүүрсний хэрэглээг 100 хувь байхгүй болгох ёстой

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдол болон сэргээгдэх эрчим хүчний талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэл хотод өвлийн улиралд өдрийн дундаж РМ2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор Монгол Улсын стандарт болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шаардлагаас 6-7 дахин их байгаа юм. 

2011-2015 оны хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтдээ 135 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Тодруулбал, Сайжруулсан зуух, сайжруулах түлшний төсөл нь агаарт үүсгэж буй хорт бодисын  хэмжээг тодорхой хувиар бууруулсан. Гэвч агаарын бохирдолгүй хот болохын тулд энэ арга хэмжээ нь 100 хувь зөв биш юм” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Мөн гаднын улс орнууд нүүрснээс татгалзсанаар агаарын бохирдлын асуудлаа шийдэж байна. Тухайлбал, цахилгааны тариф хөнгөлөлттэй байгаа цагт дулаан хуримтлуулж, маргааш нь орчноо дулаацуулдаг технологи ч байдаг байна. Ийнхүү дулаан хуримтлуулах төхөөрөмж нь үнийн хувьд 2.5 сая төгрөг юм. 2.5 сая нь гэр хорооллын өрхийн хоёр жилийн хугацаанд нүүрс, түлээнд зарцуулдаг мөнгөн дүн гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Түүхий нүүрсний хэрэглээг 100 хувь байхгүй болгох ёстой. Өндөр технологид шилжих хүртлээ бид сайжруулсан зуух, түлшний хэрэглэх чиглэлдээ явна” гэсэн юм.

Энэхүү агаарын бохирдол нь бидний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.ТөмөрбаатарБидний эрүүл байх, өөрийгөө хамгаалах механизмыг утаа устгадаг. Тиймээс утааны үед амьсгалын замын өвчинд өртөмтгий болох, олон удаа өвдөхөд амьсгалын замын архаг өвчинд шилждэг. 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол буюу утаа тоосжилт нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлд албан ёсоор оруулсан байдаг” гэлээ.