Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Алжирын төлөөх тулаан (“Battle of Algiers”)

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Dreamers’ Day” кино өдөрлөгийн ээлжит үзвэрээр түүхэн дэх хамгийн их цус урсгасан хувьсгалын нэгийн кино хэлнээ буулгасан хувилбар болох найруулагч Жилло Понтекорвогийн 1966 оны бүтээл “Алжирын төлөөх тулаан”-ыг хүргэх гэж байна.  

Итали, Алжирын хооронд найман жил үргэлжилсэн түүхэн дайнаас сэдэвлэсэн уг бүтээл мэргэжлийн бус жүжигчид тоглуулсан, бодит байдлыг эрээ цээргүй, нууж хаалгүй дүрсэлсэн зэргээрээ өндөр үнэлэгддэг бөгөөд “Sound & Sight”, “Empire” сэтгүүлүүдийн бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтад багтсан, “Үхэхээсээ өмнө заавал үзэх 1001 кино” жагсаалтын дээгүүрт орсон шилдэг киноны нэг. Хэтэрхий үнэн, бодит байсан учраас уг киног Францад гаргалгүй таван жил болсон бөгөөд эцэст нь 1971 онд арайхийж гаргасан гэдэг. 

Венецийн кино наадмын дээд шагнал хүртэж, шилдэг эх зохиол, найруулагч, гадаад хэл дээрх шилдэг кино төрлөөр “Оскар”-т нэр дэвшиж байсан. Шүүмжлэгчид уг киног маш өндөр үнэлдэг ч зөвхөн францын хэвлэлүүд болоод шүүмжлэгчид л илтэд өөлсөн байдаг нь сонирхолтой. Мөн уг кино салан тусгаарлах тэмцэлд хэдэн мянган хүнийг уриалан дуудсан гэдэг. 

“Алжирын төлөөх тулаан” киног та энэ сарын 5-ны Бямба гарагт Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт байрлах “iCinema”-д хүрэлцэн ирж үзээрэй.  Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас лавлах боломжтой.