“Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.
Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ.
Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлаарай.
Дашрамд дуулгахад, Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5,000₮ хямдруулан авах боломжтой.