Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд 200 гаруй хун шувууг хордуулсан хэрэг гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өвөр Монголын Шилийн гол аймагт орших нууранд нүүдэллэж ирсэн 233 хун шувуу бөөнөөрөө үхсэн хэрэг өнгөрсөн Ням гарагт гарчээ.

Тэдний хамт 26 зэрлэг нугас мөн үхсэн байжээ. Дээжээс авч шинжилгээ хийсэн албаныхан шувуудыг хулгайн анчид химийн бодисоор хордуулсан болохыг илрүүлснээ өчигдөр орой зарласан байна.

Хордуулсан бодис нь карбофуран хэмээх нэгэн төрлийн хор байсан гэнэ. Хэргийг хуулийнхан үргэлжүүлэн шалгаж, хулгайн анчдыг хайж байгаа аж. Намар шувууд хойд зүгээс урагш нүүдэллэх үед орон нутгийн захиргаа хулгайн ангаас сэргийлэн нуур усны харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, зах зээлд зарагдах шувууны маханд тавих хяналтаа нэмэгдүүлдэг юм байна.

Шилийн гол аймгийн энэ нууранд жил бүр нүүдлийн шувууд түр буудалладаг уламжлалтай гэнэ.

 

Эх сурвалж: Xinhuanews