Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7 Plus утсаар “Хөрөг” зураг авах боломж нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр iPhone 7 Plus гар утасны хос камерны нэг ид шид болох “Portrait” буюу хөрөг зураг буулгах боломж нээгдэж байна.

Утасныхаа нүүрний болон арын аль ч камераар хөрөг зураг авах үед зөвхөн хүний царай дээр фокус тогтож, арын дэвсгэр хэсэг бүдгэрэх юм. Ингэснээр төгс хөрөг зураг буулгах боломж нээгдэж байна. Мэргэжлийн камернуудад байдаг ийм боломж гар утаснуудад байдаггүй юм.

Хос камертай iPhone 7 Plus гар утас зах зээлд худалдаалагдаж эхэлснээс хойш дутагдаж байсан нэг боломж нь энэ байлаа.

Үүнийг ашиглахын тулд та Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч iOS 10.1 хувилбарыг суулгах ёстой.

Гэхдээ “Portrait” боломж нь beta буюу туршилтын хувилбар тул цаашдаа улам сайжирна гэж Apple мэдэгджээ.

iOS 10.1 хувилбарыг суулгаснаар камерны боломж нэмэгдэхээс гадна утасны системийн найдвартай ажиллагаа сайжрах юм байна.