Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн НЭМЭЛТ санал хураалт эхэллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан бөгөөд ирц хүрээгүйгээс 1,764 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалт өнөөдөр эхэллээ.

Үүнээс Аймагт 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулж байгаа юм. Мөн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна.

Харин Нийслэлд дахин санал хураалт явагдахгүй.

  • Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Нэмэлт санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ням гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.
  • Нэмэлт санал хураалтад зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцоно. Өмнө нь санал өгсөн иргэн дахин санал өгөхгүй болно.
  • Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар дахин санал хураалтыг нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүдэд явуулна.
  • Дахин санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Бямба гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана. Дахин санал хураалтад тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй нийт иргэд саналаа өгнө.

Нэмэлт болон дахин санал хураалт явагдах хэсгүүдийг энд дарж харна уу.