Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хөлбөмбөгчид 2018 оны ДАШТ-д оролцох боломжгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт дайнд нэрвэгдсэн Сирийн багт нутаг дээрээ 1:0-ээр хожигдсон Хятадын үндэсний шигшээ баг дараа нь Узбекистаны багтай Ташкент хотод тоглохдоо 2:0-ээр хожигджээ.

Ингэснээр 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох найдлага тасарч байна.

Хятадууд дэлхийн аваргын урьдчилсан тоглолтуудад ганцхан оноог авахдаа Ирантай тэнцсэн юм. Тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын шигшээ багийн дасгалжуулагч Гао Хонбо огцорч байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэж мэдэгджээ. Уг нь Гао өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахь удаагаа үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон юм.

Ээлжит ялагдлын дараа Хятадын төрийн мэдлийн “Ардын өдрийн сонин” хөлбөмбөгчидөө шүүмжилсэн нийтлэл гаргажээ.

Нийтлэлд Хятадын Супер Лигт цутгаж байгаа их мөнгө яагаад үндэсний шигшээ багийн ур чадварт нөлөөлөхгүй байгаад гайхсан байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс орноо дэлхийн хөлбөмбөгийн супер гүрэн болгох зорилт тавьж дотоодын лигтээ их мөнгөөр гадны тоглогчдыг татах болсон юм.

Сонин дотоодын баян лиг, үндэсний шигшээгийн чадавхи хоёрт холбоо байхгүй байгааг өгүүлж Англичуудын жишээг дурдсан байна. Үнэхээр Англичууд агуу лигийн системтэй мөртлөө үндэсний шигшээ баг нь байнга сул тоглолт үзүүлдэг билээ.

Тэд мөн өөрсдөөс нь илүү тоглож байгаа Япон, Өмнөд Солонгосын лигт гадаадын том тоглогчид төдийлөн байдаггүйг жишээ татсан байна. Харин эдгээр орнуудын тоглогчид барууны лигүүдэд олноор тоглодог бол Хятадаас ганцхан 19 настай Жан Юнинь Нидерландад тоглож байгааг харьцуулан бичжээ.

Ерөнхийдөө Хятадууд өөрийн хөлбөмбөгийн спортыг зөв замаар хөгжиж байгаа эсэхэд эргэлзэх болсон нь эндээс харагдаж байна. Мөн Өмнөд Солонгос, Оросын шигшээг дасгалжуулж байсан, саяхан Челсиг дасгалжуулж эхэлсэн Нидерландын Гуус Хиддинкийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар урих тухай ч яригдаад эхэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
13 | 12 | 12 цаг