Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

УДЭТ-т болох сонирхолтой үйл явдлууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

МЭӨ-209 оноос XX зуун хүртэлх түүхэн он цагийн хэлхээгээр аялах олон олон асуулт, таавар тайлалыг бүх цаг үеийн уншигч үзэгч бүхэнд мэдрүүлэхээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 10 сарын 01-28-ны өдрүүдэд тоглох “Түүхэн жүжгийн өдрүүд”-ээ зарлаж байна.

Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг Найруулагч ТС Н.Наранбаатар

 

 

Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжиг Найруулагч УГЗ Ч.Найдандорж

 

 

Д.Равжаа "Саран хөхөө" түүхэн жүжиг Найруулагч АЖ Б.Мөнхдорж

 

 

Д.Намдаг "Оролмаа эх" түүхэн жүжиг Найруулагч УГЗ Ч.Найдандорж

 

 

Г.Бирваа "Харц хатан" дуулалт жүжиг Найруулагч АЖ Б.Мөнхдорж

 

 

Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" түүхэн жүжиг Найруулагч УГЗ Б.Баатар

 

 

С.Жаргалсайхан "Тэмүүжин" түүхэн жүжиг Найруулагч УГЗ Б.Баатар

 

 

Энгийн тасалбарын үнэ:

Cуудлын зэрэглэлээс хамааран: 10,000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮

Багцын тасалбарын үнэ:

  • Таван жүжиг: 60,000₮, 
  • Гурван жүжиг: 45,000₮, төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 200 ш багц тасалбар худалдаанд гарна.

Уран бүтээлийн үнэ цэнэ ганцхүү дан ганц тасалбарын үнэ ханшинд орших бус харин үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт болж, санаж сэрэх, тунгаан бодох сэтгэл оюуны таашаал хүртээж байдгаараа үнэ цэнтэй билээ.

Театрын тайзнаа уран бүтээлчдийн авъяас чадвар, сэтгэл зүтгэл шингэж бүтээн туурвисан бүхий л төрлийн үзвэр хэн бүхэнд оюуны хөрөнгө оруулалт болох учиртай. Энэ ч үүднээс “Театр-Үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Тоглолтын дараа”, “Багц тасалбар” “Театрт тавтай морил” зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Үүний эхлэл болгож “Тоглолтын дараа…” үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг:

  • 10-р сарын 2-нд Тэнгэрийн хүү жүжгээр
  • 10-р сарын 8-нд Ану хатан жүжгээр 
  • 10-р сарын 14-нд Оролмаа эх жүжгээр
  • 10-р сарын 22-нд Саран хөхөө жүжгээр
  • 10-р сарын 28-нд Тамгагүй төр жүжгээр

Мөн “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд театрын түүхэнд тайзнаа тавигдаж байсан түүхэн уран бүтээлүүдийн болон бусад сонирхолтой баримтаас бүрдсэн үзэсгэлэн дэлгэж үзэгчдийн хүртээл болгох, Аз хур, Интерномын дэлгүүрүүдтэй хамтран түүхэн сэдэвт номын худалдааг хөнгөлөлттэй үнээр хийх боломжоос гадна “Театрын уран бүтээл-миний ертөнц” эссэ бичлэгийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулна. 

Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс /10:00-18:00/
Онлайн тасалбар: https://easyticket.mn/
Үнэгүй хүргэлт: 1900-1188 /09:00-18:00/
Билетийн касс: 70118187, 88093124

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 99199794, 89403070, 96117878