Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Филармонид өнөөдөр “Dawning” тоглолт болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан  “Dawning” тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

Тоглолтын хөтөлбөрт F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”,  Young Jo Lee  “Glory of Dawning for Orchestra”,  Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолууд багтсан байна.

Дашрамд дурдахад, Моцартын хийлд зориулсан концерт №4-ийг симфони найрал хөгжмийн хөгжимчин Х.Санчир гоцлон тоглох юм.

Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.