Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Анхмаа: Сугалаа муу арга хэдий ч одоогийн нөхцөлд өөр шийдэл байсангүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл, элсэлтийн ажил дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын орлогч Ш.Анхмаа БГД-ийн 18-р хорооны 87-р цэцэрлэгт ажиллалаа.

 

Тэрбээр цэцэрлэгийн бүртгэлийн талаар "Улаанбаатар хотод 144 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа үүний 43 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй болж байна.

Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ нөхцөлд бүртгэл дээр хамгийн их асуудал гарч байна. Энэ жилийн хувьд сугалаа зохион байгуулж хүүхдээ бүртгэлээ. 

Цэцэрлэг үнэхээр хүрэлцэхгүй байгаа учраас л сугалаагаар элсүүлж байна. Сугалаа муу арга хэдий ч, одоогийн нөхцөлд өөр шийдэл байсангүй. Бидний зүгээс ирэх жил цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлнэ. Ирэх жил ямар ч байсан сугалаагаар бүртгэхгүй" гэсэн юм.

 Бид өнөө өглөө БГД-ийн 66 дугаар цэцэрлэг дээрээс элсэлийн сугалааны явцыг сурвалжилсан. Сугалаа явуулах нь цэцэрлэгийн гадаа хонон, өнжин дугаарлахгүй эцэг эхчүүдэд амар байгаа мэт боловч азанд найдаж хүүхдээ цэцэрлэгт оруулахаар зогсох нь сэтгэлзүйн хувьд хүнд байгаа нь харагдаж байлаа. Сугалаанд оролцохоор эртлэн цэцэрлэгийн гадаа цугласан эцэг эхчүүд "Шөнө сугалаанаасаа хоцорчихлоо гэж зүүдлээд" хэмээн нэг нэгэндээ ярьж зогсохоос л тэдэнд ямар  дарамттай байгааг мэдэж болохоор байсан юм. 

Сугалаанд одтой байж, цэцэрлэгт орох болсон багачуудын аав, ээжүүд баярлаж догдлоно. Харин "азгүй" хүүхдүүдийн эцэг, эхчүүд "Одоо яана аа" гэж амандаа бувтнасаар явцгааж байсан юм.

66-р цэцэрлэг дээрээс бэлтгэсэн фото сурвалжлага

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг