Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цэцэрлэгүүд ЭЛСЭЛТИЙН СУГАЛААгаа явуулж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгүүд өнөөдөр сугалаа явуулж хүүхдүүдээ бүртгэж байна.

Нийслэлийн Боловсролын Газраас гаргасан зөвлөмжийн дагуу цэцэрлэгүүд энэ сарын 22-25-ны өдрийг дуустал хамран сургах тойргийнхоо цэцэрлэг орох хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэсэн бөгөөд өнөөдөр сугалаагаа зохион байгуулж байгаа юм.

Бүртгэлийн сугалаа хэрхэн явагдаж байгааг Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгээс сурвалжиллаа.

Тус цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэхдээ өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны 10:00 цагаас сугалаа зохион байгуулна гэсэн зар тараажээ.

09:30 цагийн үед 66 дугаар цэцэрлэг дээр очиход хэдийнээ эцэг, эхчүүд цуглачихсан байлаа. Цэцэрлэгийн багш нар ч сугалаа явуулах бэлтгэлээ базааж дуусчээ.

Ингээд 10:00 цаг болоход эцэг, эхчүүд бүртгүүлэхдээ авсан "Элсэлтийн тасалбар"-аа хуйлан сугалааны хайрцагт хийж эхлэв. Нийт 77 хүүхэд бүртгүүлснээс өнөөдөр 64 нь сугалаанд оролцохоор иржээ.

66 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд 20 хүүхэд элсүүлэх бөгөөд бүртгүүлсэн хүүхдүүдийн 30 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой юм.

10:20 цаг гэхэд тасалбараа сугалааны хайрцагт хийж дууссан тул цэцэрлэгийн удирдлагын зүгээс хүүхдээр сугалуулах санал гаргаж, эцэг эхчүүд дэмжлээ. 

 

Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл "Сугалааны үйл ажиллагааг хянахаар эцэг, эхчүүдийн төлөөлөл, хорооны ИТХ-ын тэргүүлэгч, хорооны зохион байгуулагч нар оролцож байна. Сугалаанд 64 хүүхэд оролцох нь. Сугалааг зохион байгуулж дуусаад 20 хүүхдээ өнөөдөртөө багтан бүртгэж, Нийслэлийн боловсролын гэзэрт мэдээллээ хүргэх болно" гэлээ.

Ингээд цэцэрлэгийн гадна байсан хүүхдүүдээр ээлжлүүлэн сугалаа сугалуулж, 20 хүүхдийг бүртгэхээр боллоо. Сугалаа дуусахад бүртгүүлэх боломжгүй болсон эцэг, эхчүүд дахин нэмж хүүхэд бүртгэх боломжтой эсэх талаар цэцэрлэгийн удирдлагуудаас тайлбар авч байсан бол "азтай" байсан эцэг, эхчүүд хүүхдийнх нь нэрийг сугалж өгсөн багачуудад талархалаа илэрхийлэн өөрт байгаа зүйлээрээ мялааж байлаа. Чихэр шоколад өгч талархлаа илэрхийлэх аав, ээжүүд байхад мөнгө өгөх зарим нэг ч харагдав.

Мөн цэцэрлэгт орох болсон хүүхдээ аав, ээж нь "Миний хүү азтай шүү" гэж тал талаас нь үнсэн, баярлаж байлаа.

Фото

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг