Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхины төрөл каннабисын худалдаа ихэсчээ

Монголын мэдээ
2016 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогдогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Эдгээр хэргийн ихэнх хувийг мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж бусдад зарж боловсруулсан гэмт хэрэг эзэлж байгаа гэдгийг Цагдаагийн газраас мэдээллээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2016 оны долдугаар сарын 29-ны өдөр Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн ЭХТА-ийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Дээрх этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд иргэн Г нь өмнө нь хар тамхины хэргээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ.

Мөн энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн ЭХТА-ийн 192-192.2–т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

П, Б, Т нарыг ШШГЕГ-ын хорих 0461 дүгээр ангид сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Зураг