Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Алтны ДАЙТАЙ Мөнгөн медаль гэдэг ойлголт БАРАГ ҮНЭН

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Рио 2016-ийн медальд Бразилчуудын зарцуулсан мөнгөний талаар JM Bullion нэгэн сонирхолтой тоо баримтуудыг дэлгэжээ.

Олимпийг зохион байгуулагчид анх төлөвлөсөн төсвөө 51 хувь хэтрүүлээд байгаа нь тэднийг зардлаа аль болох хэмнэхэд хүргэж байгаа. Тэдний анхны төсөв нь $4.6 тэрбум байсан гэдэг.

Тэгвэл Бразилчууд зөвхөн медаль дээр хэрхэн зардал хэмнэснийг дараах баримтуудаар харуулж байна.

  • Рио 2016-ийн медалийн овор хэмжээ түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээтэй (85 мм диаметр, 500 грамм жинтэй)
  • Алтан медаль нь 98.8 хувийн мөнгө, 1.2 хувийн алтнаас бүрдсэн. Алтаар зөвхөн гадна талыг нь өнгөлсөн байна.
  • Мөнгөн медаль нь 100 хувь мөнгөөр хийгдсэн.
  • Хүрэл медаль нь 95 хувийн зэс, 5 хувийн цайрнаас бүтсэн.
  • Түүхий эдийн өнөөдрийн үнэ ханшаар бодвол нэг алтан медалийн өртөг $548, нэг мөнгөн медалийн өртөг $292, нэг хүрэл медалийн өртөг $2.16.
  • Гэхдээ Рио 2016 наадмын үеэр нийт 2,488 медаль гардуулж байгааг тооцвол үүний өртөг нь болно. Үүнд үйлдвэрлэх зардал багтаагүйг санах хэрэгтэй.
  • Нийт 812 алтан медалийн өртөг $445,130, нийт 812 мөнгөн медалийн өртөг $236,779, нийт 864 хүрэл медалийн өртөг $1,868 буюу нийтдээ $683,778 болж байна.
  • Өндөр өртөгтэй байдгаас болоод 1912 оны Стокгольмын Олимпоос хойш цэвэр алтаар медалийг үйлдвэрлэхээ зогсоосон.
  • Хэрвээ Рио 2016-ийн алтан медалиудыг цэвэр алтаар хийсэн бол нэгж алтан медалийн өртөг $21,674 буюу нийт 812 алтан медалийн өртөг $17,599,182 болох байжээ.

JM Bullion-ий бүтээсэн инфографик: