Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа гарна

Сүхбаатар дүүрэг
2016 оны 8 сарын 19
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 10 гаруйхан хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа нийслэлийн төв талбайд болох гэж байна.

Тус үзэсгэлэнг 2016 оны 8 сарын 20-ны Бямба гарагаас эхлэн 2016 оны 9 сарын 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Глобал Ивэнт ХХК хамтран ажиллаж байна.

 

Үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, Боловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, иргэд 9903-1800 утсаар холбогдох боломжтой. Иргэд та бүхнийг Хичээлийн Шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Мөн Цэрэндоржийн гудамжинд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа явагдаж байна. Энэхүү худалдаа 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.