Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК гарна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Риогийн олимпиос мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" УСК тун удахгүй үзэгчдэд хүрэх ажээ. 

Тус киног "Хүлэгү пикчерс” кино компанийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм байна.  Харин гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа тухай мэдээлэл бий. 

"Цагаан хадаг" киногоор тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулах аж. 

"Хүлэгү пикчерс"-ийн мэдээлснээр тэд спортын сэдвийг онцлон харж “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн уг киног бүтээсэн байна.

 

Трэйлер: