Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: АНХ удаа таеквондогийн төрлөөр оролцож буй П.Тэмүүжингийн өрсөлдөгч тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
 

"Рио-2016" олимпийн наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр оролцож байгаа билээ.

Энэ төрөлд оролцохоор Бразилийг зорьсон манай тамирчин П.Тэмүүжингийн сугалаа гарлаа. Тэрбээр эхний тойрогт Мексикийн тамирчин Саул Гутьеррес Маседотай наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 00:45 цагаас тулаанаа хийхээр боллоо. 


 

Түүний амжилтуудаас дурдвал, 2013 онд Зүүн Азийн наадмаас хүрэл медаль, 2013 онд Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 онд Олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.