Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Монголын багийн туслах эгч дүүс

ikon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Баруун гар талаас Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Э.Гуамарал, Э.Маралхишиг

Риогийн олимпод оролцож буй Монголын багийн туслах, сайн дурын ажилтнаар гурван Монгол залуу ажиллаж байна.

Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг наадмын эхний өдрөөс эхлэн баг тамирчдад тусалж, сайн дурын ажилтны үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол эгч дүүс Э.Гуамарал, Э.Маралхишиг нар арай хожуу Рио де Жанейрод буусан ч багийн туслахын үүргээ амжилттай биелүүлж байна.

Тэд “Таван цагариг” сонины сэтгүүлч асан, “Атланта-1996”, “Солт Лейк-2002” олимпийн сурвалжлагч Ц.Энхтүвшингийн охид бөгөөд аавынхаа эхлүүлсэн олимпийн буухиаг залгуулж хүн төрөлхтний наадамд хувь нэмрээ оруулж байна. 

Латин Америк дахь анхны олимпийн зохион байгуулалтанд нийт 50 мянга гаруй сайн дурынхан туслаж байгаа бөгөөд хоёр жил хагасын өмнөөс мэдүүлгээ авч, онлайн сургалт явуулж, хэлний болон спортын шалгалт авах зэргээр шигшсээр орон орны олимпийн төлөөх сэтгэлтэй, мэдлэг чадвартай залуусаар хүчирхэг баг бүрдүүлээд байгаа юм.

Нийт сайн дурынхны гол жинг Бразил залуус дарж байгаа бол ОХУ, Хятад, АНУ, Их Британий сайн дурынхан араас нь жагсаж байгаа аж. 


Эх сурвалж: МҮОХ