Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Судалбар зургийн “Этюд-2016” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 9
iKon.MN

Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн “Этюд-2016” нэртэйгээр наймдугаар сарын 10-наас эхлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.

Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг. 

Энэхүү үзэсгэлэн нь шууд байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн байгалийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг тодхон харуулдгаараа онцлог юм.

Үзэсгэлэнд нас насны уран бүтээлчдийн 60 орчим судалбар зургууд тавигдах бөгөөд уг үзэсгэлэнгээс Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөрийн өнцгөөс өөр өөр дүрслэлээр зурсаныг харж болно.  

Судалбар зургийн үзэсгэлэн нийт 14 хоног олны хүртээл болох аж.