Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын компаниудын гадны уул уурхай дахь хөрөнгө оруулалт нэмэгджээ

Э.Оджаргал
2016 оны 7 сарын 29
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

2016 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын компаниуд гадны уул уурхайн компаниудын хувийг худалдаж авахад нийт 4.5 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,2%-иар өссөн үзүүлэлт аж. Ихэнхдээ зэс болон алтны компаниудад хувь эзэмшжээ. Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америк болоод Африкийн орнуудын компаниудад хувь эзэмшсэн байна.  

Хамгийн том хэлэлцээр нь Конго дахь зэсийн “Freeport-McMoRan” уурхай бөгөөд Хятадын “China Molybdenum” компани 2,65 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. Мөн тус компани нь Бразилийн ниоби, фосфатын ордыг 1.5 тэрбум ам.доллараар Англо-Американ компаниас худалдан авсан байдаг. Дараагийн өндөр дүнтэй худалдан авалт бол Хятадын “Sichuan Railway Investment Group” компани Австрали дахь алт, зэсийн ордыг өөрийн болгоход 300 сая ам.доллар зарцуулсан байна. 

2015 оны эхний хагас жилийн байлдлаар Хятадын компаниуд гадны уул уурхайн компаниудад хувь эзэмшихэд нийт 3.8 ам.долларын хөрөнгө зарцуулсан байгаа юм. Тус улсын хувьд сүүлийн 1.5 жилийн хугацаанд гадаадын уул уурхайн салбарт нийт 8.7 тэрбум ам.долларын 22 гэрээ байгуулагджээ. Энэхүү дүн нь консалтингийн “Baker & McKenzie” компанийн тайлангаар гадны уул уурхайн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийн мөнгөн дүнгээр дэлхийн улс орнуудаас хоёрдугаарт орж буй АНУ-ын хөрөнгө оруулалтаас дөрөв дахин илүү ажээ. 

Зураг