Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад "Ланд круйзер-200" авто машиныг гардууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар “Toyota моторс” корпорацийн зүүн бүсийг хариуцсан захирал Нанахара Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд юуны өмнө Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийг "Ланд Круйзер 200" автомашинаар шагнахаар болсон.

Ийнхүү Үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад “Тоyoтa мотор” корпорациас “Ланд круйзер-200” авто машиныг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, С.Батболд нар оролцож, түрүүлсэн бөхөд баяр хүргэлээ.