Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Түрүү бөхийн бай шагнал "ЛАНД КРУЙЗЕР 200" автомашин

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийг "Ланд Круйзер 200" автомашинаар шагнахаар болжээ.

 

"Үндэсний их баяр наадам-2016"-ын албан ёсны түнш "Тоёота мотор корпораци" сүүлийн гурван жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байгаа юм.

"Тоёота мотор корпораци"-ийн Төлөөлөгчийн газрын захирал Цуёоши Авай "Юуны өмнө Монголын ард түмэнд үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

"Тоёота мотор корпораци" нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 3 дахь жилдээ ажиллаж байна. 

Энэ жил бидний зүгээс 2016 оны долоодугаар сарын 11-13-ны өдрийг хүртэл Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд тусгайлан тайз засан, наадамчин олондоо зориулан сонирхолтой үзүүлбэрүүдийг явуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.

Хүчит бөхийн барилдааны түрүү бөхөд долоодугаар сарын 13-ны Лхагва гарагийн 10:30 цагт Чингисийн талбайд Ланд Круйзер 200 автомашиныг гардуулж өгөх юм байна.

Түрүү бөхийн бай шагналыг Чингисийн талбайд тусгайлан зассан тайзан дээр байрлуулаад байна.

НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлстсийн дарга М.Отгонбаяр "Энэ жил дөрвөн тэгш ой тохиож байгаа учраас 1,024 бөх барилдана гэдгээрээ онцлогтой. 

Засгийн газраас тогтоосон журмын дагуу түрүү бөх 15 сая төгрөгийн бай шагнал авдаг. Үүн дээрээ албан ёсны түнш "Тоёота мотор корпораци"-ийн шагнал болох "Ланд Круйзер 200" автомашиныг авах нь" гэв.