Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ГХЯ-наас мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN

Хэвлэлийн Хүрээлэнд

10:00 цагт БНЭУ-аас дэлхийд элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай эмч А.Л.Соин манай улсад ирж элэгний эмч нарт үнэ төлбөргүй сургалт явуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт МАН-ын авилгын асуудлаар МАХН-ын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран мэдээлэл хийнэ.

11:30 цагт “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Ардчилсан нам ардчиллийн үнэт зүйлсийг үгүй хийж байна. Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.

11:30 цагт Дундговь аймгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу. Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар мэдээлэл хйинэ.

ГХЯ дээр

14:00 цагт Энэ сарын 22-24 ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан маш амжилттай болсон. Монгол Улсад ямар ашиг тустай байсан хийгээд бусад нарийн асуудлаар Гадаад хэргийн сайд шуурхай мэдээлэл хийх юм.