Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ АСЕМ-д оролцож Британий ЕХ-ноос гарах асуудлыг хэлэлцэнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох АСЕМ-ын чуулганд Японы ерөнхий сайд Шинзо Абэ оролцохоор болжээ.

Энэ удаагийн АСЕМ-ын чуулганы нэг гол сэдэв нь Их Британи Европын Холбооноос гарах болсон тухай асуудал байх тул Абэ Улаанбаатарын уулзалтад чухал ач холбогдол өгч байгаа гэнэ.

Мөн Япон улс Их Долоогийн бүлгийг даргалж байгаагийн хувьд АСЕМ-ын уулзалтын үеэр дээрх асуудлаас үүдэлтэй эдийн засгийн эрсдлийг бууруулах талаар санаачилга гаргахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Абэ өмнөд Хятадын тэнгис дэх аюулгүй байдлын асуудлаар улс орнуудын тэргүүнүүдтэй хэлэлцэх төлөвтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн Бямба гарагт Сендайд хийсэн мэдэгдэлдээ Абэ Британий Европын Холбооноос гарах болсон асуудлыг зөв зохицуулахын ач холбогдлыг онцолжээ. Абэ “Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүсэх эрсдэлд би санаа зовж байна” гээд “Үүнд олон улсын хамтын ажиллагаа чухал” гэсэн байна.

 

Эх сурвалж: The Japan News