Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойронд

С.Амирлан
2016 оны 6 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Их, дээд сургуулиудад элсэн суралцах 2016-2017 элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 13-аас эхэлж энэ сарын 19-ний Ням гарагт албан ёсоор дууссан. Шалгуулагчид суудлын хуваарийг дөрөвдүгээр сарын 15-аас хойш бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч хэвлэн авсан юм.

Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагч аль шалгалтын төвийн аль анги зааланд хэдэн тоот ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баримт. Таван өдөр үргэлжилсэн уг шалгалтын үеэр математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлүүдийн шалгалтын сэдэв болон даалгавар задарч, зарим нэр бүхий сургуулийн төгсөгчид уг материалыг худалдаж авсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан сурагчид болон эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж, зургаадугаар сарын 23-нд хэвлэлийн бага хурал зарлаж элсэлтийн ерөнхий шалгалтыг ахин явуулахыг шаардсан юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задраагүй

Энэ жил нийт 37,164 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр болсон байна. Үүнээс хотод 15,123 шалгуулагч, хөдөө орон нутагт 22,041 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Манай байгууллагад ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгахад урьдчилсан байдлаар дараах хариу гарсан.

Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Энэхүү мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг шалгаж байна. 

Тухайн З гэгч нь хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан.Д нь 12 дугаар анги төгсөж буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь тухайн хүүхдэд худалдахдаа “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор худалдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон.Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэж худалдсан. З нь Э-д худалдсан.

Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна.Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” гэж хэлсэн бол Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга "ЭЕШ-тай холбоотой буруу ташаа мэдээлэл цацаж байна. Бид шалгалтын хариу задарсан худалдаж авсан гэх мэдээлэл гарсны дагуу холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийхийг хүссэн.

Зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох зорилготой төөрөгдүүлж байж болзошгүй.ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах, нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг Цагдаагийн ерөнхий газар,Тагнуулийн ерөнхий газартай хамтарч тэдний хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг" хэмээсэн юм. Тестийн хариуг нэгэн хувийн сургуулийн 52 настай Д гэх багш боловсруулжээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгссөн хүүхдүүд нийгмийн болон математикийн шалгалтын бар код бүхий хариуг тус бүрийг 200 мянган төгрөгөөр авсан болох нь тогтоогджээ. 

Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын материалын тест задраагүй, харин магадлал өндөртэй гэж боловсруулсан тестийн хариуг ашиг хонжоо олох зорилгоор зарсан байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Харин Д гэгч дээрх багшийн боловсруулсан тестийн хариуны бар кодтой хариулт элсэлтийн ерөнхий шалгалтын хариутай таарч байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад гарсан өөрчлөлт

Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу шалгуулагчид нийтээрээ монгол хэл бичгийн шалгалтыг өгч байгаа. Энэхүү шалгалтыг гурав дах жилдээ авсан байна. Шалгалтын үр дүнгээс харахад анхны онооны улсын дундаж өссөн үзүүлэлттэй байна. Энэ жилээс монгол хэл бичгийн шалгалт дүн оноог бичиж баталгаажуулсан 2,5 жилийн хугацаанд хүчинтэй батламж хуудас олгох юм байна.

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноотой батламж хуудас тараагдана. Өмнө нь зөвхөн хар өнгийн балаар бөглөдөг байсан бол энэ жил олон улсад ашигладаг хариултын хуудас засдаг машинийг өөрчлөн, хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөсөн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо долоодугаар сарын 1-ны өглөө 09:00 цагт eec.mn сайт дээр тавигдана. 

Их дээд сургуулиудын босго оноо

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын дөрөвдүгээр сарын 16-нд гаргасан “Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноо тогтоох тухай” тушаалаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон билээ.

Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо харилцан адилгүй байдаг. 

Гэхдээ Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо харилцан адилгүй байдаг.

ЭЕШ-д шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалт зайлшгүй өгөх бөгөөд шалгалтаас 400 буюу түүнээс дээш оноо авч байж их, дээд сургуульд орох эрх нээгдэнэ. Харин их сургуулиудын босго оноо 400-650-ын хооронд байгаа аж.

Тухайлбал МУИС 560, МУБИС 400-600, ШУТИС 450-650, ХААИС 500-600, АШУҮИС- 560, ХИС 400-560, СУИС 400-420, СЭЗДС 620, ХСИС 400, БХИС 500-600, гэх мэтчилэн босго оноогоо тогтоожээ.

Төгсөгчид ямар их дээд сургуулийг сонирхдог вэ

Их дээд сургуулиудаас хамгийн их эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлтэй байдаг байна. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд хүссэн сургуульдаа элсэн ордог байна.

Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-800 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авдаг аж. Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон.

Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш. Манай Монголд хамгийн их эрэлттэй мэргэжлүүдээс сонирхуулахад,

1.Автозамын барилга 
2.Бага ангийн багш
3.Сургуулийн өмнөх боловсролын багш
4.Байгалийн ухааны багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Тидромеханик, инженер
8.Усны нөөц, экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин тоног төхөөрөмж


ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖИЛ

Америкийн Үндэсний Статистикийн Хорооноос ийм нэгэн судалгааг гаргажээ. Багаар бодоход 1,000 гаруй ажлын байрыг жагсаасан судалгаанд үндэслэн гаргасан эдгээр ажлын байр, мэргэжлийн боловсон хүчний эрэлт 2020 он гэхэд тус улсад 60 хувь хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргажээ. 

Нэг: Оптометрист 

Дундаж цалин $94.990. Орчлонг тольдох онцгой эрхтэн болох нүдээ үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчийн нүдний гэмтлийг оношлох, харааг нь шалгаж шаардлагатай бол тохирсон шил, линзийг нь тааруулж, захиалж өгөх зэргээр нүдтэй холбоотой бүхий л мэдлэгийг бүрэн эзэмшсэн “Доктор”-ын зэрэгтэй мэргэжилтэн байх хэрэгтэй бөгөөд сайн ажиллавал $166.400 долларын “илүү” цалин бодуулж авах боломжтой. Нас ахих тусам хүний хараа мууддаг учраас ирээдүйд Америкт энэ төрлийн мэргэжилтэн 33.1% болж нэмэгдэх хандлагатай байна. 

Хоёр: Нарийн мэргэжлийн эмч 

Эмчийн туслах дундаж цалин $72.320. Өвчтний авсан шархыг цэвэрлэж боолт хийж өгөхөөс эхлээд тухайн өвчтөнд өдөр тутмын ажил амьдралдаа мөрдөл болгож эзэмшвэл зохих бүхий л чадвар, мэдлэг мэдээллийг түгээх үүрэгтэй энэ мэргэжилтэн наад зах нь “Магистр”-ын зэрэгтэй байх хэрэгтэй. 2020 он гэхэд энэ мэргэжлээр ажиллагсдын тоо 145.200-д хүрэх судалгааны дүн гарчээ. 

Гурав: Малын эмч 

Дундаж цалин $82.040. Амьтанд хайртай, тэднийг анагаах чинхүү хүсэлтэй энэ мэргэжлийг сонгосон “Доктор”-ын зэрэгтэй 22.000 хүний ажлын байр ирэх арван жилд АНУ-д нээлттэй байх ажээ. Гадаа гэрийн гэлтгүй өвчтэй амьтдад туслах “эмч” бэлтгэдэг мэргэжлийн 28 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг байна. 

Дөрөв: Биохимийн инженер 

Дундаж цалин $81.540. Хиймэл эрхтэн, суулгац болон рентген зургийн төхөөрөмж дээр чөлөөтэй ажиллах чадвартай математик, техник, биологи, химийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийн тоо ирэх 2020 он гэхэд 61.7 хувь эрэлттэй байх аж. 

Тав: Шүдний эрүүл ахуйч 

Дундаж цалин $68.250. Энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 250.000 гаруй мэргэжилтний эрэлт АНУ-д их байгаа нь тоон үзүүлэлтээс харагдаж байгаа биз ээ. Шүдний рентген зураг авч, шүдийг цэвэрлэх гол үүргийг тэд л гүйцэтгэж, эмчилгээнд бэлтгэдэг ажээ. Ер нь амны хөндийн эрүүл ахуйг хүн төрөлхтний эрүүл байх хамгийн гол үндэс гэж үзэх нь зүй бөгөөд амны хөндийгөөр дамжиж хоол хүнс биед шингэдэг учир амны хөндий эрүүл байх нь чухал. 

Зургаа: Физик эмчилгээний эмч 

Дундаж цалин $76.310. Биеийн тамирын дасгал хөдөлгөөний зөв голдрилийг зааж чиглүүлэхээс эхлээд тухайлсан гэмтэлтэй хэсгийн эдгэрэлтийг түргэсгэх идэвхитэй, зөв техник эмчилгээг хийх хариуцлагатай ажил билээ. 2020 он гэхэд энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарын эрэлт 39 хувь нэмэгдэнэ. 

Долоо: Маркетингийн мэргэжилтэн 

Дундаж цалин $60.570. Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, өнөөгийн болоод ирээдүйн зах зээл, арилжаа бараа бүтээгдэхүүн, наймааны чиг хандлагыг урьдчилан таамаглах, үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд маркетингийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг “роль” нилээд өндөрт тавигддаг билээ. Наанадаж “Бакалавр”-ын зэрэгтэй байх шаардлагыг тавьдаг эл мэргэжлийн хувьд 2020 он гэхэд АНУ-д 400.000 болж өсөх ба сайн ажиллах аваах жил бүр $111.440 ба түүнээс дээш орлого олох бүрэн боломжтой ажээ. 

Найм: Оношлогооны эмч 

Дундаж цалин $64.380. Мэргэжлийн үнэмлэхтэй байх хэрэгтэйн дээр хэт авиан оношлогооны төхөөрөмж дээр ажиллаж, гарсан үр дүнг өвчтөнд үнэн зөвөөр хэлж ойлгуулах тухайлсан оношлогооны эмчийн мэдлэг чадвар харьцангуй өндөр байх хэрэгтэй. Цалингаа жил бүр $88.490 болгон өсгөх боломжтой эл ажлын байр ирэх найман жилд 77.100-д хүрнэ. 

Ес: Дотрын эмч (салбарын эрдэмтэн)

Дундаж цалин $76.7006 Хүний биеийн анатомийг гаргаахгүй мэддэг “эрдэмтэн” эмч нарын эрэлт их дээд сургуулиуд болон судалгаа шинжилгээний багаар ажиллах байгууллагуудад нилээд өндөр байдаг гэнэ. Тэргүүлэх зэргийн байж мэргэшсэн нь $142.800 доллараар цалинжих боломжтой тэдний тоо 2020 он гэхэд 136.000 болно. 

Арав: Сонсголын эмч 

Дундаж цалин $66.660 . Сонсгол хэвийн эсэхээс эхлээд чихний эрүүл ахуйтай холбоотой аливаа эмгэгийг илрүүлэх, эмнэх үүрэгтэй мэргэжилтнүүдийн тоо 2020 он гэхэд 17.800 гаруйд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Шилдэг эмч нар $102.210 долларын цалин авах магадлал өндөр. 

Зураг