МАХН-ын Бага чуулганы хуралдаан яг одоо үргэлжилж байна. Албаны эх сурвалжийн өгүүлж буйгаар одоогоор тус намын дарга Н.Энхбаяр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа аж.
Харин бусад гишүүдээ аль аль тойрогт "сойхоо" эцэслэн шийдээгүй, хэлэлцэж байгаа хэмээлээ.
Дашрамд дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, Ш.Түвдэндорж, Б.Ургамалцэцэг, Т.Болдбаатар, Ө.Пүрэвбаатар нар нэр дэвшихээр намын хороонынхоо дэмжлэгийг аваад байгаа юм. Харин МАН-ын тухайд нэр дэвшигчдээ хараахан зарлаагүй байна.