Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгөөрөө Орост хоёрдугаарт жагсдаг баян бүх мөнгөө буяны үйлст хандивлахаа амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Форбес сэтгүүлийн тооцоолсноор $13.3 тэрбумын хөрөнгөтэй, Оросын хоёрдугаар баян Михайл Фридман хүүхдүүддээ юу ч өвлүүлэхгүй байхаар шийджээ.

Хүүхдүүд нь өөрсдөө амьдралаа бүтээх ёстой гэж тэр үзэж байна.

Форбес клубын уулзалтан дээр тэр хэлэхдээ “олны өмнө ийм мэдэгдэл хийгээд байх дургүй хэдий ч би бүх хөрөнгөө буяны үйлст хандивлахаа мэдэгдэж байна. Хүүхдүүддээ ямар ч мөнгө өвлүүлэх төлөвлөгөө алга” гэжээ.

Түүний бодлоор залуу хүнд их хэмжээний мөнгө өгөх нь түүний амьдралыг сүйрүүлэх эрсдэлтэй гэнэ. Өөрийнхөө эзэмшдэг Альфа группын бизнест ч хүүхдүүдээ оролцуулах хүсэлгүй байгаагаа мөн илэрхийлжээ.

Фридманы үзэж байгаагаар хүүхдүүд нь зөвхөн түүний зам мөрөөр явж өөр өөрийн амьдралыг бүтээх ёстой гэнэ. Фридман дөрвөн хүүхэдтэйн бага нь 10 настай бол том нь 22 нас хүрч байна.

2016 оны Форбес сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Михайл Фридман нь $13.3 тэрбумын хөрөнгөөр Оросын баячуудын хоёрт жагсжээ. Тэр Альфа Группын гол хувь эзэмшигч бөгөөд уг группт нь Оросын хамгийн том хувийн банк Альфа Банк ордог. Үүнээс гадна X5 Retail Group Оросын супермаркетын сүлжээ, A1 телевизийн суваг, LetterOne хөрөнгө оруулалтын компани зэрэг багтдаг юм.

 

Эх сурвалж: Russia Today