Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хэнтий аймгийн ИЗНН-ын хорооноос мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN

Батлан хамгаалах яам дээр

10:00 цагт Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, Адмирал Харри Харрис манай улсад айлчилж байна. Адмирал Харри Харрисийг сайд Ц.Цолмон хүлээн авч уулзна.

Төрийн ордонд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран 2016 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын талаар мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлэл хийнэ.