Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Чингисийн талбайд "Ulaanbaatar book fair" болно

ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

МХАҮТ-ын хурлын зааланд

09:00 цагт "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

"Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-д 

09:00 цагт Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудын талаар хэлэлцэх зөвлөлдөх уулзалт болно. Зөвлөлдөх уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчилалын яам, Уул ууурхайн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар болон бусад мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд, “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачлагатай ажилладаг иргэд, ААН байгуулагууд оролцоно.

БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр

10:00 цагт Нийслэлийн Соёл урлагийн газраас автомат тоглоомын газрын зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

Олимпын хороонд

10:00 цагт Хил хамгаалах байгууллага, Олимпын хороотой хамтран олимпыг сурталчлах зорилгоор “Олимпын бамбар дархан хилд” аяныг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийг амжилттай тойрсон билээ. Тус бамбарыг Олимпын хороонд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд Хил хамгаалах байгууллага болон Олимпын хорооны удирдлага мөн олимпын эрх авсан бүх тамирчид оролцоно.

Батлан Хамгаалахын Их сургууль дээр

10:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт болно.

НМХГ-т

10:00 цагт Хүнсний бүтээгдэхүүн импортлогч 50 гаруй аж ахуйн төлөөллүүдийг оролцуулан ЭМСЯ, НЭМХ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран , Монгол улсад транс тосны хэрэглээ, импортын талаар хэлэлцүүлэг хийнэ. Мөн Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсээр 2016 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар транс тос агуулсан бүтээгдэхүүн хэр хэмжээтэй орж ирсэн, хэрэглээг бууруулах талаар ямар бодлого боловсруулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт

10:30 цагт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгийн тохой гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон хэргийн шалгалтын явцын талаар болон цогцосны зарим онцлог содон шинж тэмдгийн талаар мэдээлэл хийнэ.

Чингисын талбайд

10:30 цагт Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Ulaanbaatar book fair" олон улсын номын баярын нээлт болно.

Төрийн ордон "Г" танхимд

11:00 цагт УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

Засгийн газрын мэдээллийн төвд

12:00 цагт "Сайдын цаг" уулзалтад Хууль зүйн сайд Дорлигжав оролцоно.

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Монголын үндэсний кино урлагийн академиас Академийн дээд шагнал гардуулах ёслолын талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагт  Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Чингис Хаан зочид буудалд

14:00 цагт Зургаадугаар сарын 29-нд Монгол улсад болох парламентын сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ЕАБХАБ/ Ардчилсан Институт, Хүний Эрхийн Байгууллагаас (АИХЭБ) томилогдсон Сонгуулийг ажиглах түр хороо нь 2016 оны 5-р сарын 19-нд Улаанбаатар хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээ мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийнэ.

Геологийн төв лаборатори дээр

17:00 цагт Дэлхийд Итгэмжлэгдсэн 800 лаборатори байдгаас МУ-ын Геологийн Төв Лаборатори нь эхний 5-д бичигддэг. Энэ талаар сэтгүүлчдэд өнөөдөр танилцуулах болно.